Монгол Улсад 1924 онд үүсэн байгуулагдсан Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбар зөвлөлийн "Хөгжилд манлайлж оролцсон 100 жил" хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Чойбалсан хотноо боллоо.
Тус чуулганд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Уранчимэг, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Подойницына В.И, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Карпова С.В, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын харилцаа хариуцсан ажилтан Жалсанова Д.П, Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын нэгдсэн ажлын албаны дарга Г.Түвшинжаргал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбарын Тэргүүн Ш.Ганганмөрөн болон эмэгтэйчүүдийн холбооны үе үеийн тэргүүлэгчид оролцсон юм.
Энэ үеэр Монгол Улсын сүүлийн 100 жилийн хөгжлийн туршид нийгэм эдийн засаг, нутаг орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлэн эмэгтэйчүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Баян-Уул сумын эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн тэргүүн Жигжид овогтой Ичинхорлоо,
Дорнод гурилын үйлдвэрийн өндөр настан Жаргалын Мядагмаа ,
ХААН Банкны ахмад ажилтан, Дашбалбар сумын харьяат Н.Нансалмаа,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Цагаан-Овоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийг Хурлын Төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, Анунаа хүч ХХК-ийн захирал Дамдинсүрэнгийн Ундрал ,
- Дунгийн салхи Хоршооны Дарга, Баянтүмэн сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, идэвхтэн гишүүн Игорийн Ариунбат,
- Бизнес эрхлэгч Эрдэнэбилгүүдэй ХХК-ийн дэд захирал Бат-Очирын Оюунчимэг,
- Матад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн Тэргүүн, Их нурууны илч ХХК-ийн захирал Доржсүрэн Бадамгарав,
- Хилийн цэргийн 0275-р ангийн материалын нярав Орсоогийн Ганцэцэг,
- Бизнес эрхлэгч Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч ,
Ийст Глов ХХК-ын захирал Батцэрэнгийн Гэрэлмаа,
- Баяндун сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн, Нутгийн улаалзай ХХК-ийн захирал Янжимын Мөнхзул,
- Дээшлэх нар ХХК-ийн захирал Өглөгчийн Сүнжидмаа,
- Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч , Афта ХХК-ийн захирал Цэдэвийн Сумьяа нар тус тус шагнагдлаа.