МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ТУРШЛАГЫГ БАТАЛГААЖУУЛСАН ТОДОРХОЙЛОЛТОД ТУСГАХ АГУУЛГЫН ЗАГВАР
Мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг баталгаажуулсан тодорхойлолтод дараах агуулгыг тусгасан байна.
- Тодорхойлж буй хүний овог нэр;
- Эзэмшсэн мэргэжил, ажил, ур чадварын түвшин;
- Зан төлөв, харилцаа, хандлагын байдал;
- Ажиллаж байсан/ажиллаж байгаа байгууллагад хашиж байсан/байгаа албан тушаал;
- Ажлын идэвх, гаргасан амжилт, бүтээл, шагнал, урамшуулал;
- Хариуцлагын болон сахилгын шийтгэл ноогдуулж байсан эсэх;
- Манлайлал, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах ур чадвар, олон нийтийн арга хэмжээний оролцоо;
- Тодорхойлолт гаргасан харьяалах байгууллагын нэр, хүний албан тушаал, гарын үсэг, гарын үсгийн тайлал, тамга тэмдгээр баталгаажуулсан;
- Тодорхойлолт гаргасан он, сар, өдөр.