Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа, Байгаль орчны газрын дарга А.Гантулга, Байгаль хамгаалалтын захиргааны дарга Б.Эрдэнэбаяр сумын “Асрын овоо вет'' ХХК-ийн мал эмнэлгийн нэгжийн эмч Б.Галмандах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг түймэрт өртсөн малчин өрхүүдээр орж, нөхцөл байдалтай танилцаж, шатсан малд мал эмнэлгийн эмчилгээ сэг зэм устгах, халдваргүйтгэх, ажлыг зохион байгуулах арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Аймгийн Мал эмнэлгийн газраас нэг удаагийн халдвар хамгааллын хувцас 50 ш, халдваргүйтгэлийн бодис Ханкон 20 кг, хлорын шохой 100кг-ыг сумын Онцгой комисст хүлээлгэн өгөв.