“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 104 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жил, Цэргийн нэрт зүтгэлтэн , БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жил, Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын түүхт 90 жилийн ойд зориулсан урлаг, спортын тэмцээн волейболын тэмцээнээр эхэлж, 2025 оны 03 дугаар сарын 10-11 ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа.
Энэхүү тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 200 гаруй тамирчид оролцсон байна.
Тэмцээний эрэгтэй төрөлд:
Тэргүүн байранд дэд хурандаа Н.Шинэбаяр даргатай Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
Дэд байранд хурандаа Б.Гантөмөр захирагчтай БНМАУ-ын хошоо баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0132 дугаар анги
Гутгаар байранд хурандаа Г.Нармандах даргатай Цэргийн гавьяаны одонт Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газар
Эмэгтэй төрөлд:
Тэргүүн байранд хурандаа Б.Гантөмөр захирагчтай БНМАУ-ын хошоо баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0132 дугаар анги
Дэд байранд хурандаа Г.Нармандах даргатай Цэргийн гавьяаны одонт Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газар
Гутгаар байранд хурандаа Б.Батболд захирагчтай Монгол Улсын төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн дипломатч, доктор профессор хошууч генерал Д.Базарсадын нэрэмжит Хилийн цэргийн 0275 дугаар анги шалгарлаа.
Өнөөдөр “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн “ДБЭХСистем” ТӨХК-ны спорт заал, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн спорт зааланд явагдана.
ДОРНОД АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ