Аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний дотоодын хангамжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Агропарк байгуулахаар төлөвлөсөн.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар Агропарк байгуулах боломжтой газрын байршлыг судлан Хэрлэн сумын 8-р багт 100га талбайд байгуулахаар боллоо.
Хүнсний ногооны агропарк байгуулах нь хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг дэмжих, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой юм.
Цаашид сум, орон нутгийн төсвийн хөрөнгөөр тухайн байршилд дэд бүтцийн болоод шаардлагатай бусад хөрөнгө оруулалтыг хийж хүнсний ногооны дотоодын хэрэгцээний хангамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.