ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

1 сар
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох дэд хорооны ажлын хэсэгт ажиллах төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Тавигдах шаардлага.
Дэд хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын нийт 4 төлөөлөл оруулах бөгөөд төлөөлөл нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна: Үүнд:
-Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
-Сүүлийн гурван жилд төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй;
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруултад оролцохыг хүссэн өргөдөл, өөрийн намтар, ажлын туршлагын талаарх танилцуулга
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тухай тодорхойлолт
- Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
- Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан талаарх танилцуулга, тайлан.
Хүлээн авах хугацаа байршил:
Холбогдох материалыг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг хүртэл хугацаанд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2 давхрын 203 тоот өрөөнд хүлээж авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99021689