Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзийгөөр ахлуулсан ажлын хэсэгт аймаг, сумын Улаан загалмайн хорооны дарга, арга зүйч, Сайн дурын идэвхтнүүд хамтран ажиллаж, Хөлөнбуйр сумын түймэрт өртсөн айл өрхүүдэд аймгийн Улаан загалмайн хорооны гамшгийн нөөцөөс хөнжил, гудас, хувцас хэрэглэл, будаа зэрэг хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, сэтгэл зүйн зөвлөгөө өглөө.
Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хариуцлагатайгаар хамтран ажиллаж, ард иргэдэд цаг алдалгүй тусламж үзүүлж байдаг танай хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.