“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

4 долоо хоног
“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 104 жил, Чөлөөлөх дайны ялалтын 80 жил, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, Өрлөг жанжин Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жил, Цэргийн гавьяаны одонт аймгийн Цагдаагийн газрын түүхт 90 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээнийг 2025 оны 03 дугаар сарын 12-13 ны өдрүүдэд амжилтай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд явуулсан уг тэмцээнд нийт 210 тамирчин өрсөлдсөнөөс тэмцээний эрэгтэй төрөлд:
-Тэргүүн байрыг Цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбаяр даргатай Цэргийн гавьяаны одонт Дорнод аймгийн Цагдаагийн газар,
- Дэд байрыг Хурандаа Г.Ганбаатар захирагчтай Монгол Улсын баатар, хурандаа П.Чогдонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0306 дугаар анги,
- Гутгаар байрыг Хурандаа Б.Гантөмөр захирагчтай БНМАУ-ын хошоо баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0132 дугаар анги,
Эмэгтэй төрөлд:
- Тэргүүн байрыг Хурандаа Б.Гантөмөр захирагчтай БНМАУ-ын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0132 дугаар анги,
-Дэд байрыг Хурандаа Б.Батболд захирагчтай Монгол Улсын төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн дипломатч, доктор профессор хошууч генерал Д.Базарсадын нэрэмжит Хилийн цэргийн 0275 дугаар анги,
-Гутгаар байрыг Хурандаа Д.Бямба захирагчтай БНМАУ-ын баатар ЗХУ-ын 4-удаагийн баатар ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги тус тус эзэллээ.
Маргааш буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээн, Буудлагын аварга шалгаруулах тэмцээн /Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд/ явагдана.
ДОРНОД АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ