МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-тЗОРИУЛСАН ОЛС ТАТАЛТ, ШАГАЙН ХАРВАА, ДАРТСЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

4 долоо хоног
МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-тЗОРИУЛСАН ОЛС ТАТАЛТ, ШАГАЙН ХАРВАА,  ДАРТСЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2025 оны 03 дугаар сарын 13 ны өдөр “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан ОЛС ТАТАЛТ, ШАГАЙН ХАРВАА, ДАРТСЫН тэмцээнүүд зохион байгууллаа.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 160 тамирчин өрсөлдөж шилдгүүд шалгарав.
Олс таталтын тэмцээнд:
Тэргүүн байрт: хурандаа Г.Нармандах даргатай Цэргийн гавьяаны одонт Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газар
Дэд байрт: хурандаа Д.Бямба захирагчтай БНМАУ-ын баатар ЗХУ-ын 4-удаагийн баатар ЗХУ-ын маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги
Гутгаар байрт: хурандаа Г.Ганбаатар захирагчтай Монгол Улсын баатар, хурандаа П.Чогдон нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0306 дугаар анги шалгарлаа.
Шагайн харвааны тэмцээнд:
Тэргүүн байрт: хурандаа Г.Ганбаатар захирагчтай Монгол Улсын баатар, хурандаа П.Чогдон нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0306 дугаар анги
Дэд байрт: цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбаяр даргатай Цэргийн гавьяаны одонт Дорнод аймгийн Цагдаагийн газар
Гутгаар байрт: хурандаа Д.Бямба захирагчтай БНМАУ-ын баатар ЗХУ-ын 4-удаагийн баатар ЗХУ-ын маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги шалгарлаа.
Дартсын тэмцээнд:
Тэргүүн байрт: дэд хурандаа Н.Шинэбаяр даргатай Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Дэд байрт: цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбаяр даргатай Цэргийн гавьяаны одонт Дорнод аймгийн Цагдаагийн газар
Гутгаар байрт: хурандаа Г.Нармандах даргатай Цэргийн гавьяаны одонт Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газар шалгарлаа.
Маргааш буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээн, Буудлагын аварга шалгаруулах тэмцээн (Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд явагдана)
ДОРНОД АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ