Тэмцээн өнөөдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд амжилтай явагдаж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 84 тамирчин өрсөлдөж шилдгүүд шалгарав.
Марш тактик тусгай бэлтгэлийн аварга бүлэг шалгаруулах тэмцээнд:
Тэргүүн байрт: Хурандаа Д.Бямба захирагчтай БНМАУ-ын баатар ЗХУ-ын 4-удаагийн баатар ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги
Дэд байрт: Хурандаа Г.Нармандах даргатай Цэргийн гавьяаны одонт Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газар
Гутгаар байрт: Хурандаа Г.Ганбаатар захирагчтай Монгол Улсын баатар, хурандаа П.Чогдон нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0306 дугаар анги шалгарлаа.
Буудлагын аварга шалгаруулах тэмцээнд:
Тэргүүн байрт: Хурандаа Д.Бямба захирагчтай БНМАУ-ын баатар ЗХУ-ын 4-удаагийн баатар ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги
Дэд байрт: Хурандаа Б.Гантөгс захирагчтай БНМАУ-ын хошоо баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Байлдааны гавьяаны одонт Хилийн цэргийн 0198 дугаар анги
Гутгаар байрт: Хурандаа Г.Ганбаатар захирагчтай Монгол Улсын баатар, Хурандаа П.Чогдон нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0306 дугаар анги шалгарлаа.
Маргааш буюу 2025 оны 03 дугаар сарын 15-ний өдөр “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан Ширээний теннисний тэмцээн (Хэрлэн номин бизнес төвийн спорт заал), Шатрын тэмцээн, 100 буудалт даамын тэмцээн (Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүс дэх газар), Үндэсний сурын түнх харваа (Биеийн тамир спортын зааланд) тус тус болно.
ДОРНОД АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБ