МҮОНРТ-ИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ “АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН”-Д ШАЛГАРЛАА

4 долоо хоног
МҮОНРТ-ИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ “АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН”-Д ШАЛГАРЛАА
Өвөг дээдсээс уламжлагдсан мал маллагааны арга ухаан, ажил үйлсээрээ Улс, аймагтаа манлайлан МҮОНРТ-ийн “ТАВАН ЭРДЭНЭ" нэвтрүүлгийн нэрэмжит шагнал “АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН”-ээр шалгарсан Баянгол багийн малчин Баатарчулууны Гонгоржав, Энхбаярын Амарзаяа нарын гэр бүл шагналаа гардан авлаа.
Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Наранхүү нар сумын удирдлагуудын хамт гардуулан өглөө.