Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд Ашигт малтмал, газрын тосны Зүүн бүсийн төлөөлөгчийн газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс тус тус мэдээлэл танилцууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат шуурхай хуралдаанд тавьсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
1.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудтай хамтран иргэд, олон нийтэд хүргэхэд идэвх санаачилгатай ажиллах, зээлийг зориулалтын дагуу ашиглах, ажлын байр нэмэгдүүлэх, бүс нутгийн хэмжээнд брэнд бүтээгдэхүүн гаргахад бодлогоор дэмжиж ажиллахыг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ОНӨААТҮГ-ын даргад,
2.“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтийг байгууллага, салбар бүрт зөвхөн сарын аяны хүрээнд бус, тасралтгүй зохион байгуулж өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад,
3.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан зорилтот жилийн хүрээнд төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад,
4.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны А/21 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг хуралдуулж, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүнг тооцож, цаашид ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг эрчимжүүлж ажиллахыг аймгийн Байгаль орчны газрын даргад, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад,
5.Аймгийн Засаг дарга, сайдуудтай байгуулсан 2025 онд орон нутагт хамтран ажиллах гэрээний хүрээнд салбар бүрт төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад,
6.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 174 дүгээр тогтоолоор Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгон зарласантай холбогдуулж аялал жуулчлалын бодлогод онцгой анхаарч, идэвх санаачилгатай ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдлагуудад, аялал жуулчлалтай хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, үр дүнтэй ажиллахыг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргад,
7.Хөдөлгөөнт эмнэлгийг Хөлөнбуйр суманд дахин ажиллуулахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга нарт,
8.Аймгийн Онцгой комиссын 2025 оны 01 дүгээр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийг хангаж, байгууллагын албан хаагчдын хариуцлагатай байдалд анхаарч ажиллахыг нийт төрийн байгууллагын удирдагуудад,
9.Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймэрт өртсөн айл өрхөд үзүүлж байгаа тусламжийн бараа бүтээгдэхүүний мэдээллийг нэгтгэж, зорилтот айлд хүрч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Хөлөнбуйр сумын Засаг даргад, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргад тус тус үүрэг болгов.