МОНГОЛ ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

3 долоо хоног
МОНГОЛ ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Тэртээ 104 жилийн өмнө 1923 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхтэй.
Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ.
Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Батлан хамгаалах газрын дарга, Засаг дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа О.Ганзориг ,Хэрлэн сумын Засаг дарга С.Мөнхжаргал болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчний 104 жил, Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жил, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жил,
түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.