Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутан суралцагчдын дунд “Монгол ур чадвар 2025” уралдааныг сургуулийн шатанд, бүс, улсын хэмжээнд гэсэн гурван шатлалаар жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон.
Дорнод аймаг дахь Политехник коллеж нь оюутан, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг ахиулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, урамшуулах, дэмжих, зорилгоор "Монгол ур чадвар"-2025 сургуулийн шатны уралдаан 2025 оны 03 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд Чойбалсан хотноо зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнийг Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ-CNC-Tuning, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээ, механик, барилгын бүтээц, угсралт, механикжсан тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ, гагнуур гэсэн төрлүүдээр зохион байгуулж байна.
Уг тэмцээнд тус сургуулийн мэргэжлийн ангиудаас шалгарсан шилдэг оюутан суралцагчид өрсөлдөхөөс гадна хөрш зэргэлдээ Хэнтий, Сүхбаатар, Бор-Өндөр дахь Политехник коллеж, Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутан суралцагчид оролцож байна.
Тус сургуулийн оюутан, суралцагчдын мэргэжлийн ур чадварын уралдааны нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, боловсролын газрын дарга Ч.Ариунаа болон боловсролын ерөнхий газрын төлөөлөл, сургуулийн захирал Л.Хишигтогтох болон холбогдох удирдлагууд, хамтарч ажилладаг байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Энэхүү уралдаанд оролцож дараагийн шат болох Улсын уралдаанд тэргүүлсэн суралцагч нь Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болох бөгөөд тус сургуулийн Үйлдвэрлэлийн техникийн ангийн суралцагч Г.Очбаатар 2023 онд Улсын ур чадварын уралдааны "Токарь-CNC" төрөлд тэргүүн байр эзэлж, улмаар Герман улсад болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцож байжээ.