АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ХӨТӨЛБӨР, СУРГАЛТ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ КИМ СИРНЕК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

3 долоо хоног
АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ХӨТӨЛБӨР, СУРГАЛТ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ КИМ СИРНЕК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АНУ-ын Энх тайвны корпусын хөтөлбөр, сургалт хариуцсан захирал Ким Сирнекээр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэг болон холбогдох хүмүүс тус ажлын хэсгийн албаны хүмүүстэй уулзалт хийлээ .
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 14 сайн дурын ажилтан үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 5 нь манай аймгийн боловсролын байгууллагад ажиллаж байна. Сайн дурын ажилтнуудын үндсэн зорилго нь багш нарын англи хэлний чадварыг сайжруулах, сурагчдын англи хэлний мэдлэгийг нэмэх, хүүхдийн ирээдүйн амьдрах ухаан төлөвшлийг суулгахад чиглэгддэг юм.
Энх тайвны корпусын төлөөлөгчид Дорнод аймгийн боловсролын байгууллагатай хамтарч ажиллахад таатай байдгаа дурдаад тус аймагт ажиллаж буй сайн дурын ажилтнуудыг дэмжиж ,хамтарч ажилладагт талархлаа илэрхийлж, цаашид хамтарч ажиллах талаар санал солилцлоо.