МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “ЧОЙБАЛСАН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ НЭГДСЭН ТУЯА ТОО” БОЛЛОО

3 долоо хоног
МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “ЧОЙБАЛСАН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ НЭГДСЭН ТУЯА ТОО”  БОЛЛОО
Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчний 104 жил, Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жил, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жил,
түүхт ойн өдрийг тохиолдуулан Чойбалсан цэргийн хүрээний нэгдсэн туяа тоог Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга О.Ганзориг болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцлоо.