Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвтэй хамтран “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгах нь” төслийн хүрээнд форум 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа.
Энэхүү форумд манай аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгийн Байгаль хамгаалалтын захиргаа, Хэрлэн сумын ЗДТГ-ын төлөөлөл болон Дорноговь, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн төлөөллүүд оролцлоо.
Салбар форумаар аймгууд өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөний төслийг танилцуулж, сайн туршлага болон анхаарах асуудлуудаа бусадтайгаа хуваалцах, төлөвлөгөөний төслийг батлуулан хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.