Итали Улсын Турин хотноо 2025 оны 03 дугаар сарын 08-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадамд оролцож, цасны гуталтай ганцаарчилсан төрөлд 100 метрийн зайд хүрэл медаль, 4×100 метрийн багийн төрөлд хүрэл медаль, 200 метрийн төрөлд тусгай байр тус тус хүртсэн Дорнод аймгийн тамирчин М.Амарболдыг нутагтаа хүрэлцэн ирэхэд нь угтан авлаа.
М.Амарболдыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл, урлаг, спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлого хариуцсан мэргэжилтэн Г.Төмөрчулуун, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Д.Мөнхтуяа болон холбогдох албаны мэргэжилтнүүд угтан авч, Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадмаас хос хүрэл медаль хүртсэнд нь баяр хүргээд цаашдын спортын уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ.