Аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Гэрэлцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг байгаль орчны менежментийн төлөвлөгөөний явц болон Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тосны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нөхцөл байдлыг тогтоохоор газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт "Тамсаг-XXI" дүгээр талбайд ажиллаж байна.
Тус ажлын хэсэг үргэлжлүүлэн 2025.03.19-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт "Тосон-Уул" ХIX дүгээр талбайд ажиллах юм.