ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН М.АМАРБОЛДЫГ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ХАМТААР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

3 долоо хоног
ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИН М.АМАРБОЛДЫГ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ХАМТААР ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Итали Улсын Турин хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадамд оролцож, цасны гуталтай гүйлтийн ганцаарчилсан төрөлд 100 метрийн зайд хүрэл медаль, 4×100 метрийн багийн төрөлд хүрэл медаль, 200 метрийн төрөлд тусгай байр тус тус хүртсэн Дорнод аймгийн уугуул тамирчин М.Амарболд болон түүний дасгалжуулагч Т.Оюунсүрэн нарыг аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл нар хүлээн авч уулзан түүний үзүүлсэн амжилтыг өндрөөр үнэлж, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.
Мөн түүнийг тус өвлийн наадамд оролцох зардалд орон нутгийн зүгээс 4,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн билээ.