"ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЧАДАВХИ" ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

3 долоо хоног
"ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЧАДАВХИ" ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны түүхт 100 жилийн ойн ажлын хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Фридрих-Эбертийн сан, Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран "Үйлдвэрчний Эвлэлүүдийн чадавхи” сэдэвт зүүн бүсийн сургалт боллоо.
Сургалтыг энэ сарын 18,19-ний өдрүүдэд "Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх мэдэл, чадавхын эх үүсвэр" онолын үзэл баримтлалыг орон нутгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн түвшинд ашиглах арга зүйг нэвтрүүлэх, МҮЭ-ийн гишүүн байгууллагууд харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг, бүлгийн ажлууд хийх байдлаар явууллаа.
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч. Ганбаттай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баатарсүх болон ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Штефан Ханке нар уулзаж, сургалтын талаарх мэдээлэл танилцуулахын зэрэгцээ хамтран ажиллах санал солилцлоо.