Улсын Онцгой комиссын 2025 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 01 дүгээр албан даалгавар, аймгийн хэмжээнд хуурайшилтийн зэрэглэл өндөр, цаг уурын нөхцөл байдалтай холбогдуулан” Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
Аймгийн онцгой комиссын орлогч дарга, засаг даргын орлогч Ч.Ганбат өнөөдөр Зүүн бүсийн төв онцгой байдлын газарт ажиллаж алба хаагчдын бэлтгэл бэлэн байдал, хөдөлмөр хамгааллын хувцас, техник, багаж хэрэгсэл, холбоо, хангалтын чанар байдалтай танилцаж холбогдох саналыг сонсож үүрэг чиглэл өглөө.
Түймрээс хамгаалах, тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хүрээнд Матад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг газрын тосны Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн XIX талбайг түшиглэн 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 бүлэг ажиллаж байгаа, мөн өнөөдрөөс эхлэн Гал түймэр унтраах, аврах анги, салбар нэгжгүй 10 суманд мэргэжлийн алба хаагчдыг ажиллуулж тус сумын мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэдэд сургалт, дадлага зохион байгуулж бэлэн байдлыг хангуулах, болзошгүй түймэр гарсан үед удирдлагаар хангаж шуурхай ажиллах, ой, хээрийн болон ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллаж байгааг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах танилцууллаа.