Байгууллагын ХАБЭА-н бодлого систем, зохицуулалтад удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн талаас гол үүрэг гүйцэтгэн оролцдог удирдах ажилтнуудад ХАБЭА-н үйл ажиллагаанд зарцуулагдаж буй зардал, зөв зохион байгуулалтын талаар тодорхой ойлголтыг өгөх зорилгоор "Ажил олгогч, удирдах ажилтны сургалт"-ыг "Саяар ундрах" ХХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төвөөс санаачлан зохион байгууллаа.
Уг арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ч.Ганбат оролцлоо.
Монгол Улсын Зөвлөх инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургагч багш нарын зааж буй уг сургалтад төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогч 70 гаруй байгууллага оролцлоо.