ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

1 сар
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн, согтууруулах ундааг хяналтгүйгээр худалдаалах зөрчлөөс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд аймгийн Засаг даргын 2025 оны А/100 дугаар захирамжаар согтууруулах ундаа, худалдах түүгээр үйлчлэх цагийн хязгаарт өөрчлөлт орууллаа.
Тодруулбал согтууруулах ундаа худалдах зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр өглөөний 06:00-00:00,
Бөөний төв, Үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүр болон Агуулах дэлгүүр өглөөний 09:00-00:00,
Хайпермаркет, Супермаркет, Минимаркет өглөөний 06:00-00:00 /Орон сууцны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг бол худалдахыг зөвшөөрнө/
Хайпермаркет, Супермаркет, Минимаркет өглөөний 06:00-02:00 /Бие даасан өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг бол худалдахыг зөвшөөрнө/
Ая тухтай дэлгүүр 06:00-02:00 цаг хүртэл худалдахаар,
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй Ресторан 11:00-22:00,
14:00-02:00,
Баар (паб, лоунж, караоке, диско)14:00-02:00,
Кафе 11:00-22:00 цаг хүртэл болгож, үйлчлэх цагийн хуваарьт тус тус өөрчлөлт орууллаа.