Онцгой байдлын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр 21 аймгийн Мал эмнэлгийн албаны бие бүрэлдэхүүнд 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04:00 цагт "Цуглар" зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл бэлэн байдлыг шалгаснаар Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт эхэлсэн байна.
Аймгийн Мал эмнэлгийн албаны бүрэлдэхүүнийг бүрэн цуглуулж, хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйлс, автомашин, техник тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдалд үзлэг хийлээ. Уг сургууль нь энэ сарын 26-28-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Команд штабын сургуулийн эхний өдрийн сургалтыг танхимаар зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Г.Нармандах нар сургуулилтын явцтай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Уг сургалт, дадлагыг Мал эмнэлгийн ерөнхий газар тусгай чиг үүргийн байгууллага болсонтой холбогдуулан анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.