БНСУ-ын Кёнги аймгийн Янжу хотын Кёнду их сургуулийн Олон улсын хөгжлийн газрын дарга Ан Чан Ён тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймагт ажиллахдаа аймгийн Засаг дарга Ш.Ёл болон орон нутгийн удирдлагуудтай уулзаж тус сургуулийн танилцуулга хийж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн Монгол улсаас тус сургуульд суралцах хүсэлтэй суралцагчдад зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.