Тус айлчлалын бүрэлдэхүүн ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путины зарлигийн дагуу 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Яримпилын Өсөхөд “Эх орны дайны Ялалтын 80 жил”-ийн ойн медаль гардуулсан юм. Мөн уулзалтын үеэр ОХУ-ын талаас энэ оны 5 дугаар сард Халхын голын орчимд Улаан армийн оршуулаагүй байгаа дайчид, командлагчдын шарилын байршлыг тогтоох ээлжит эрэл хайгуулын экспедицийг зохион байгуулах санал тавьсныг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Монгол Улсын хууль дүрмийн дагуу бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Үүнд:
1. Хоёр Улсын Засгийн газрын дэмжлэгтэй ОХУ-аас Чойбалсан хот, Хөөт, Бичигт чиглэлийн төмөр замыг шинэчлэх, байгуулах ажлыг хэрэгжүүлэхэд бүхий л талаар оролцон дэмжих,
2. Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх,
3. Монгол-Орос-Хятадын шинэ 3 талт худалдааны урсгалыг байгуулах,
4. Гурван 3 улсыг дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлж, шинэ маршрут гаргах,
5. Хөрөнгө оруулагчдыг дэмжиж хил дамнасан худалдааны бүс байгуулах, барааны эргэлтийг нэмэгдүүлэх,
6. Дорнод аймгаас Өвөр байгалийн хязгаар руу малын мах экспортлох ажлыг Дэлхийн Мал эмнэлгийн байгууллагын баталсан дүрэм, журмын дагуу хэрэгжүүлэх,
7. ОХУ-ын Өвөр Байгалийн Хязгаараас Дорнод аймагт нөөшилсөн махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, бусад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн малын түүхий эд боловсруулах үйлдвэрийг байгуулах аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах,
8. Хөрш аймаг, хязгааруудаас гадна сумд, районууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
9. ОХУ-ын их дээд сургуулиудад суралцах Дорнод аймгийн оюутан, сурагчдыг тэтгэлгээр суралцуулахад дэмжиж ажиллах саналуудыг илэрхийллээ.