МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗҮҮН БҮСИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

3 долоо хоног
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗҮҮН БҮСИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА
“Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган-2025” Хэнтий аймагт болж байна.
Энэхүү арга хэмжээг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зохион байгуулж байгаа бөгөөд Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, шинэ боломжуудыг нээх зорилготой юм.
Чуулганд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, орон нутгийн иргэдийн цахим ур чадвар болон кибер аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж байна. Мөн орон нутгийн харилцаа холбооны сүлжээг өргөжүүлэх, үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх, 5G технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Чуулганд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон холбогдох хэлтэс агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд, сумдын Засаг дарга, мэргэжилтнүүд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн газруудын төлөөлөл оролцож байна.