Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 13/17, 13/18, 13/19 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүн болох багаасаа” хүүхдийн гадаад хэлний мэдлэг, спорт, авьяасын хөгжлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2025 оны А/152, А/153, А/154 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд уг төслийн ажлын даалгавар, тендерийн багц, сонгон шалгаруулалтын талаар иргэд, олон нийт, хуулийн этгээдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын өдрүүдэд Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулж байна.
Иймд төслийн тендер, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээдүүдийг тендерийн материалаа нэг цэгээс бүрдүүлэх боломж нөхцөлөөр хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авахыг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, “Хүн болох багаасаа” төслийн байнгын ажлын хэсэг, сумдын Засаг даргын тамгын газар, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Биеийн тамир, спортын газар, Худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын газар, Нийгмийн даатгалын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус тус хамтран зохион байгуулж байна.