УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

3 долоо хоног
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд Төрийн аудитын газар, аймгийн Статистикийн хэлтэс тус тус мэдээлэл танилцууллаа.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл шуурхай хуралдаанд тавьсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг чиглэл өглөө
1.Нийтийн эзэмшлийн орон сууцны хогийг өглөөний 05:00-06:00 цагийн хооронд ачих, Чойбалсан хотын эргэн тойрны хог болон гэр хорооллын гудамж талбай, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийн хог хаягдлын цэвэрлэх сарын аяныг 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд өрнүүлэх.
-Хэрлэн сумын эргэн тойрон дахь хогийн цэгүүдийн судалгааг танилцуулахыг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ, Байгаль орчны газарт
-Хур хогийг цэвэрлэх ажилд барилгын болон техникжсэн аж ахуй нэгжүүдийг татан оролцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэст
-Нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээг амралтын өдөр зохион байгуулж иргэдийн оролцоог хангахыг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-т
-Их цэвэрлэгээ зохион байгуулсан ажлын тайланг 2025 оны 5 дугаар сарын 01-ний танилцуулахыг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-т,
2. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн жилүүдэд тарьсан модны ургалт, бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө, холбогдох мэдээллийг ирэх 7 хоногийн шуурхай хуралдаанд танилцуулах,
-Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд жилд тарьж ургуулах модны хэмжээг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон аймгийн Байгаль орчны газарт,
3. Өнгөрсөн 2024 онд аймгийн бүтээн байгуулалтын ажилд нийлүүлсэн хайрга, дайрганы гүйцэтгэлийн тайлан, энэ оны төлөвлөгөөнд хяналт тавьж танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэст,
4.Чойбалсан хотын цэвэр усны шугамын шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан захиалагч болон гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн уулзалт зохион байгуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэст
5.Шинэчлэн солих шаардлагатай шугам сүлжээний судалгааг танилцуулахыг Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-т
6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Хүнсний хувьсгал” үндэсний чуулгантай холбогдуулан эрдэмтдийн салбар зөвлөл байгуулах тухай захирамжийн төсөл боловсруулж, танилцуулахыг Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, аймгийн Хүнс,хөдөө аж ахуйн газарт,
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
1.Орон нутгийн харилцаа холбооны мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж төрийн цахим шилжилтийн үйл ажиллагаанд шинэлэг технологи нэвтрүүлэн ажиллахыг Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэст,
2.ХАБЭА-ын хуулийн хэрэгжилтийг бүх түвшинд хангах, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг дадлагажуулах сургалт зохион байгуулахыг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт
3. Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд жилийн турш олон нийтэд чиглэсэн ажлыг зохион байгуулахыг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт ,
4. Хүний эрхийн асуудлаар агентлагуудын
хүлээсэн үүрэг, төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажлын явцад хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст,
5. Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд болон улсын зөвлөгөөнд оролцсон талаарх мэдээ, мэдээллээр салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг аймгийн Хүнс,хөдөө аж ахуйн газарт
6. Монгол Улсын Засгийн газрын тогтоол “Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, хамтран ажиллахыг аймгийн Соёл урлаг, аялал жуучлал, залуучуудын газарт,
7. Монгол хэлний тухай хуулийн дагуу хос бичгээр бичгээр төрийн албан хэргийг хөтлөх ажлын явцыг аймгийн Засаг даргад танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст,
8. Монгол Улсын их хурал, Засгийн газар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргаас гарч буй шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад тус тус даалгалаа.