АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ЁЛ “ДОРНЫН ХҮЧТЭН” ДЭВЖЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД 10 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

3 долоо хоног
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ЁЛ “ДОРНЫН ХҮЧТЭН” ДЭВЖЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД 10 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Монгол Улсын заан Доржийн Анар, “Гэгээн Хэрлэн” ХХК-ийн захирал Н.Мөнхсүрэн, тамирчин Б.Хосбилэг нарын санаачилга, хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод ашиглалтад орсон “Дорнын хүчтэн” дэвжээний заалны нээлтэд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан Чойбалсан хотноо болж байна.
Энэхүү барилдаанд Монгол Улсын аварга О.Хангай, Монгол Улсын Заан Д.Анар, Б.Серик, Д.Хүдэрбулга, Б.Батмөнх, Монгол Улсын харцага Н. Золбоо, Ш. Пүрэвгарьд, Х. Бэгзсүрэн, Ц. Мөнхбаяр, Монгол Улсын начин Э.Сумьяабат, Х. Цогтгэрэл, Т. Дүгэрдорж, Б.Түмэндэмбэрэл зэрэг улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан, үзэгч түмнээ баясгаж байгаа юм.
Аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн, Засаг дарга Ш.Ёл, Дорнод аймагт хүрэлцэн ирж зодоглож байгаа Монгол Улсын аварга О.Хангайд талархал дэвшүүлж, “Дорнын хүчтэн” дэвжээний хамт олонд цаашдынх нь үйл ажиллагаанд 10 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.