Аймгийн онцгой комиссын 5 дугаар хуралдаан өнөөдөр болж, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс цаг үеийн нөхцал байдлын мэдээллийг танилцууллаа.
Аймгийн онцгой комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат мэдээлэлтэй холбоотой дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
1. Сум бүр шар усны үер, аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн байгууллагаас тогтмол мэргэжил аргазүйн дэмжлэг авч, үр дүнг сар бүр Аймгийн онцгой комисст танилцуулахыг Сумдын онцгой комисст,
2. Улс, аймгийн онцгой комиссын албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтийг тухай бүр танилцуулах,
3. Ой хээрийн болон объектын гал түймрийн хохирлын хэмжээг шуурхай тогтоох
4. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулж ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагууд, сумдын Засаг дарга нарт,
5. Байгаль хамгаалах чиг үүргийн байгууллагууд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх,
6. Малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд хандсан ажлууд зохион байгуулж, хэрэгжилтийг тухай бүр танилцуулахыг аймгийн Мал эмнэлгийн газрын даргад,
7. Чойбалсан хотын цэвэр усны шугамын гэмтлийг тогтоож, танилцуулахыг Дорнод нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын захиралд,
8. Цахилгааны шугамын хээрийн үзлэг зохион байгуулж, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, үр дүнг танилцуулахыг ДБЭХС ТӨХК-д тус тус үүрэг болголоо.