ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТОМИЛГООТ НЭГЖИЙН “ХЭЭРИЙН ДАДЛАГА”СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

3 долоо хоног
ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТОМИЛГООТ НЭГЖИЙН “ХЭЭРИЙН ДАДЛАГА”СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
Засгийн газрын Батлан хамгаалах зарим чиг үүргийг орон нутагт 2025 онд хэрэгжүүлэх гэрээ, Цэргийн штабын 2025 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Дорнод аймгийн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний “Хээрийн дадлага”сургуулийг Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Гуранзагал, Чойбалсан сумдын орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүнтэй “Цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” суманг гүйцэтгэх үүрэгт нь дадлагажуулах, томилгоот нэгжийн гар нийлэмжтэй ажиллагааг хангах зорилгоор зохион байгуулж байна.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг болон тусгай чиг үүргийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
Орон нутгийн хамгаалалт нь улс орноо батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс бөгөөд бүх нийтийн оролцоотойгоор орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах, хамгаалах олон талт нэгдмэл арга хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл орон нутгийн хамгаалалтаар дамжуулж иргэдийг эх оронч үзэлтэй, болзошгүй аюулын үед эх орноо хамгаалах ур чадвар, бэлтгэл эзэмшүүлж, уламжлалт болон уламжлалт бус аюулаас хамгаалж, улс орны батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагаа юм.