Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат орон нутгийн сургалтын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Тус зөвлөлөөс орон нутгийн сургалтын байгууллагуудтай хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн мэдлэг олгох, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулах, үйлдвэрлэлийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, байгууллага бүхэн орчны эрсдэлийн үнэлгээ хийх, аюулгүй байдлыг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зэрэг ажлуудад хамтран ажиллахаар болов.