ХӨЛӨНБУЙР СУМЫН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

3 долоо хоног
ХӨЛӨНБУЙР СУМЫН ОНЦГОЙ КОМИССТ ХАНДИВ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаас Хөлөнбуйр суманд гарсан гал түймэрт өртсөн айл өрхөд үзүүлж буй эд материалын тусламж Аймгийн онцгой комисст цугласныг өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газрын ТЗУХ-ийн дарга У.Уранбилэг Хөлөнбуйр сумын Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Мөн “Дэзэрэт Энэрэл” Олон Улсын байгууллага “Малчдадаа тусалъя аян”-д нэгдэж нийт 30 өрхөд анхан шатны багц болох хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглэл, эм, витамин зэргийг тус байгууллагын захирал Б. Адьяаболд, Олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд нар сумын Онцгой комисст хандивлалаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.