МУИС-ТАЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА

3 долоо хоног
МУИС-ТАЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл, Монгол Улсын Их Сургуулийн ректор, доктор, профессор Б.Очирхуяг нар хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Талууд төр-хувийн хэвшил-судалгааны байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, байгальд ээлтэй уул уурхай, байгаль хамгааллын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийг хөгжүүлэх кластерийн санаачилга боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага, албан хаагчдад зэргийн болон зэргийн бус сургалтыг зохион байгуулах, төгсөгчдийг орон нутагт нь ажлын байраар хангах, аж ахуйн нэгж, иргэд, төгсөгчид, профессор багш, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж ажиллах юм.
Мөн МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийг түшиглэн "Зүүн бүсийн хөгжлийн хүрээлэн"-г байгуулахаар төлөвлөөд байна.