Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2025 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Дорнод аймгийн 14 сумын Засаг дарга нарын Цэргийн бэлтгэл сургалтыг онол болон дадлагa хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг нар оролцлоо.
Сургалтын дадлага хичээлийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төв дээр жагсаалын бэлтгэл, 7.62 мм АК автомат бууны анхны дасгал боловсруулах, хуягт тээвэрлэгч БТР-70 жолоодлогын хичээлийг тус тус зохион байгуулав.
Онолын хичээлийг Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, цэргийн штабын бэлэн байдлыг хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийн болон орон нутгийн хамгаалалтын сургалт бэлтгэлийн хангах, томилгоот бүрэлдэхүүнийг тодотгож үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, цэрэг татлага асуудлуудын хүрээнд илтгэл мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, цаашид анхаарах зарим чиглэлийн талаар үүрэг өглөө.