ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ЭР ЦЭРГИЙН АЛБА ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2 долоо хоног
ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ЭР ЦЭРГИЙН АЛБА ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб хүүхэд залуучуудад Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ЭР ЦЭРГИЙН АЛБА” өдөрлөгийн арга хэмжээг Хэрлэн сумын ЗДТГ, Зэвсэгт хүчний 327 дугаар ангитай хамтран зохион байгуулж Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдад "Цэргийн үүрэгтний үнэмлэх” гардууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Бямба, аймгийн 14 сумын Засаг дарга, МЦНХ-ны Дорнод аймаг дахь салбар холбооны нарийн бичгийн дарга бэлтгэл хурандаа Ж.Сүхбаатар нар оролцов.
Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчдын тактик хээрийн сургуулийг сурагчид үзэж сонирхон зэвсэг техниктэй танилцаж, Зэвсэгт хүчний офицер, ахлагч, хугацаат цэргийн алба болон Үндэсний Батлан Хамгаалах Их сургуульд хэрхэн элсэн суралцах, батлан хамгаалах багц хууль, тогтоомжийн талаар мэдээлэлтэй боллоо.