Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорнод аймаг 2030 он хүртэлх хугацаанд 20 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна.
Өнөөдөр аймгийн Байгаль орчны газраас мод тарих бэлтгэл ажлын талаарх мэдээллийг удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцууллаа.
Хөдөлгөөн эхэлснээс хойш Халхгол, Баян-Уул, Хэрлэн сумдад ойн анги байгуулж аймгийн хэмжээнд 1,6 сая мод бутыг тариалаад байна. Мөн 2022-2023 онуудад нийт 21000 ширхэг тарьц суулгацыг 14 сумын 10 албан байгууллага, 589 айл, өрхөд хариуцлагын гэрээ байгуулан олгож, өөрийн хөрөнгөөр модны үрийн нөөц бүрдүүлсэн 2 аж ахуйн нэгж, 10 иргэнийг урамшуулаад байгаа юм.
Хаврын мод тариалалт ирэх тавдугаар сарын 2 дугаар долоо хоногт болох бөгөөд аймгийн хэмжээнд 2,4 сая мод бутны нөөцтэй байгааг танилцууллаа.