Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий, аймгийн Засаг даргын тамгын газрын ТЗУХ-ийн дарга У.Уранбилэг болон холбогдох албан тушаалтнууд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн Засгийн ордны гадаад харилцааны албаны намын хорооны нарийн бичгийн дарга Сяо Цуйян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, ажил хэргийн уулзалт хийлээ.
Энэ үеэр манай аймгийн зүгээс цаашид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймагтай боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, 8-аас дээшгүй суудалтай тээврийн хэрэгслийг Хянган аймгийн Рашаант боомтоор зөвшөөрөл харгалзахгүйгээр нэвтрүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлүүдэд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.