“Дорнод аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, түүнд хяналт мониторинг хийх салбар дундын ажлын хэсэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг хангах газар, “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн албан хүмүүстэй хамтарсан хурал зохион байгууллаа.
Энэ удаагийн хурлаар дээрх төслөөс боловсруулсан “Бэлчээр ашиглах, хамгаалах жишиг журмын төсөл”, “Баянцагааны тал болон Тосон Хулстайн Байгалийн нөөц газруудын хамгаалалтын горим, дотоод бүсчлэлийн төсөл”-ийн хэлэлцүүлгийг хийж аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөлтийн саналыг мэргэжлийн байгууллагуудаас салбар тус бүрээр боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.