АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2 долоо хоног
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Аймгийн онцгой комиссын 6 дугаар хуралдаан өнөөдөр болж, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Аймгийн онцгой комиссын орлогч дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат мэдээлэлтэй холбоотой дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
1. Сумдын Онцгой комисст мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилт тайланг авч ажиллах.
2. Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийг салбар бүр шуурхай хэрэгжүүлэх.
3. Хуурайшилтын зэрэг өндөр байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд шуурхай өгч ажиллах .
4. Онцгой байдлын газарт цаг агаарын мэдээг 5-7 хоногийн өмнө өгч урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах . Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд
5. Шар усны үер,цөнгийн түрэлтийн сэрэмжлүүлэг мэдээллийг сумдын Онцгой комисст тасралтгүй өгч, зөвлөн туслах үйлчилгээ өгч ажиллах . Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Байгаль орчны газарт
6. Түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, буруутай этгээдийг илрүүлэхэд холбогдох байгууллагууд сумын Онцгой комисстой хамтарч ажиллах. Аймгийн Засаг даргын тамгын газрын ХЭЗХ, аймгийн Цагдаагийн газарт
7. Он гарснаас хойш аймгийн нутаг дэвсгэрт гарсан 9 удаагийн ой хээрийн түймрийн хохирлын мэдээллийг онцгой комиссын гишүүдэд танилцуулах. Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт
8. Түймрийн хохирлын нөхөн төлбөрийг хянах. Аймгийн Засаг даргын тамгын газрын ХЭЗХ, СТСХ
9. Онцгой комиссын хурлаар өгсөн үүрэг чиглэл бүрийг хэрэгжүүлж, биелэлтийг тогтмол танилцуулах. Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт тус тус үүрэг болголоо.