Дулааны улирал эхэлж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаатай зэрэгцэн аймгийн төвийн гол болон туслах замуудыг засварлах, хатуу хучилттай болгох, замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажлууд эхэллээ.
Энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2 байршилд тус тус автозамын ажлыг хэрэгжүүлэх бөгөөд Хүүхэд эмэгтэйчүүдийн гудамжны авто замаас Мянгат хороолол чиглэлийн хатуу хучилттай авто зам (Хэрлэн сум 7 дугаар баг) -ын ажлыг эхлүүлээд байна.
Аймгийн Засаг даргын зүгээс энэ онд хийгдэх автозам, барилгын ажлыг цаг алдалгүй эрт эхлүүлж дулааны улирлыг бүтээлчээр ашиглаж, хугацаандаа бүрэн дуусгах үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгөөд байна.