Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, Дорнод аймгийн хөгжлийн 2025-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, Атарын IV аян, Шинэ хоршоо, Хүнсний хувьсгал, Цагаан алт үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад зорилготойгоор “Мал эмнэлгийн газрын зөвлөгөөн”-ийг 2019 оноос хойш 6 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын монгол дахь зохицуулагч, малын эмийн асуудал хариуцсан зөвлөх эмч Д.Ууганбаяр, Монгол Үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг болон Хүнс, хөдөө аж ахуйн газар, Прокурорын газар, Мал эмнэлгийн газар, 14 сумын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, малын эмийн сан , Жижиг, амьтны эмнэлэг, махны үйлдвэр, аж ахуйн нэгжийн малын эмч, Хилийн цэргийн 0132, 0198, 0275, 0306 дугаар ангийн малын эмч нар оролцож байна.