Энэ онд Монголын татварын алба татвар төлөгчид ээлтэй, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж “Зөвлөн туслагч татварын алба” болох гол зорилт тавин ажиллаж байна.
Аймгийн Татварын газраас ажилтны сургалт, зөвлөгөөнийг татварын албаны хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах, ажлын үр дүн гүйцэтгэлийн түвшинг ахиулах, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалт, зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат албан хаагчдад ажлын амжилт хүсч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд дэжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тус зөвлөгөөнд татварын ерөнхий хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч 44 албан хаагч хамрагдаж байна.