МУИС-ЗҮҮН БҮСИЙН СУРГУУЛЬ ХЯТАД ХЭЛНИЙ БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2 долоо хоног
МУИС-ЗҮҮН БҮСИЙН СУРГУУЛЬ ХЯТАД ХЭЛНИЙ БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
МУИС-Зүүн бүсийн сургууль, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газартай хамтран НҮБ-ын Хятад хэлний 16 дахь өдрийг тохиолдуулан "Хятад хэлний 19 дэх удаагийн баяр"-ыг 2025 оны 4 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Анх 2006 онд 1000 ханзны баяр гэж тэмдэглэж байсан уг арга хэмжээ нь өдгөө Зүүн бүс нутгийн хэмжээнд хятад хэл сонирхон судлагч сурагч, хүүхэд залуучууд хамрагдсан арга хэмжээ болж өргөжин тэлж байна.
Энэ удаагийн арга хэмжээг хятад хэлний олимпиад, хятад шүлэг, цаасан хайчилбар, ханзаар уран бичих, бийр бичлэг гэсэн 5 төрлөөр зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны хаалтын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, БНХАУ-ын Замын-Үүд дахь дэд консул Б.Хасмөчир болон сургуулийн удирдлагууд Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 200 гаруй сурагч, оюутан, багш нар оролцлоо.