24/3 ЗӨВ УГААЯ аяны нээлтэд урьж байна.

2 долоо хоног
24/3 ЗӨВ УГААЯ аяны нээлтэд урьж байна.
“Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрүүл шүд арга хэмжээг эрчимжүүлэх, хүн амын дунд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадлыг хэвшүүлэх “ зорилготой “24/3 ЗӨВ УГААЯ” аяны нээлтийн үйл ажиллагаа БОЭТ-ийн шинэ эмнэлгийн 1 давхарт 2025.04.11-ний өдөр 11:00 цагт болно.
Нээлтийн үйл ажиллагаанд:
• Хүүхдийн шүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэнэ.
• Эрүүл шүдэнд шүд цоорлоос сэргийлэх сийлант түрхлэг түрхэх, фторжуулалт хийгдэнэ.
• Шүдээ зөв угаах арга техник сургах болон амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгож зөвлөгөө мэдээлэл хүргэнэ.
Энэхүү үйл ажиллагаанд ЭМГ, БОЭТ, аймгийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд болох Бэсү, Фамили смайл, Гандент, Супердент, Болордент эмнэлгүүд оролцоно.