Аймгийн Засаг даргын тамгын газрын ХЭЗХ-ийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан ажлын хэсэг Хөлөнбуйр сумын Засаг даргын тамгын газарт Төр засаг,орон нутгийн бодлого шийдвэр, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дүнг үнэлэх замаар сумын Засаг дарга, түүний тамгын газрын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө дэмжлэгээр хангаж ажиллалаа.
Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Э.Отгончимэг Төрийн албаны Хүний нөөцийн бодлого, хэрэгжилт сэдвээр мэдээлэл танилцуулж, Төрийн албаны Ёс зүйн тухай хууль сэдвээр, Бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрийн тайлан мэдээ хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Алтантуяа "Харилцаа ба манлайлал" сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
Тус ажлын хэсэг нь Монгол Улсын Засгийн газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас баталсан бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор сумдад ажиллаж байна.