24/3 ЗӨВ УГААЯ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2 долоо хоног
24/3 ЗӨВ УГААЯ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
“Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрүүл шүд арга хэмжээг эрчимжүүлэх, хүн амын дунд амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадлыг хэвшүүлэх “ зорилготой “24/3 ШҮДЭЭ ЗӨВ УГААЯ” 1 сарын хугацаатай аяны нээлт боллоо.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Эрүүл мэндийн газрын удирдлагууд, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд оролцлоо.
Аяны нээлтийн үйл ажиллагаанд хамтран оролцсон хувийн хэвшлийн шүдний Бэсү, Фамили смайл, Гандент, Супердент, Болордент эмнэлгүүд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шүдний цооролтгүй хүүхдэд фтор болон сийлант түрхлэг түрхэн үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд шүдээ зөв угаах зөвлөгөө өгч насанд нь тохирсон шүдний сойзыг бэлэглэлээ.
Мөн үзлэгт хамрагдсан хүүхдүүдэд БОЭТ-ийн шүдний тасаг эмчилгээ үйлчилгээнд хамруулан, Дорнод МЭИК-ийн хамт олон шүдний оо, сойз болон бусад хэрэглэгдэх эм бэлдмэлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалан аянг үргэлжлүүлж байна.