БАЯНТҮМЭН СУМАНД ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА

2 долоо хоног
БАЯНТҮМЭН СУМАНД ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА
Аймгийн Засаг даргын Тамгын газраас байгуулагдсан зөвлөн туслах ажлын хэсэг өнөөдөр Баянтүмэн суманд ажиллалаа. Ажлын хэсэг нь сумын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор газар дээр нь ажилласан юм.
Ажиллах үеэр сумын Засаг даргын Тамгын газар, харьяа байгууллагуудын үйл ажиллагааны явц, архив, нийгмийн бодлогын хэрэгжилт, хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдал зэрэг олон талт асуудлуудаар зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлагатай чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, төрийн албан хаагчидтай уулзаж санал солилцлоо.
Тус сумаас аймгийн Засаг даргын нэрэмжит "Нутгийн ирээдүй" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцсан төгсөгч сумандаа ирж Эрүүл мэндийн төвд Их эмчээр ажиллаж байна.
Зөвлөн туслах ажлын хэсгийн үйл ажиллагаа цаашид бусад сумдад үргэлжлэх юм.